> Цаг уурын шинжилгээний мэдээ

7 хоногийн тойм

Шинэчлэгдсэн: 2024-05-01 18:48:48

Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм

2024 оны 04-р сарын 22оос 2024 оны 04-р сарын 29 хүртэл

Хур тунадас:  Булган 27.8мм, Ноён 20.7мм, Ханбогд 19мм, Даланзадгад 18мм, Баяндалай 17мм, Цогтцэций 12мм, Сэврэй 11.4мм, Гурвантэс 8.3мм, Хүрмэн 8.1мм, Мандал-Овоо 6мм, Цогт-Овоо 3.9мм, Баян-Овоо 1.9мм, Номгон 1.7мм, Манлай 0.4мм хур тунадас орсон байна.

Температур:

Энэ 7 хоногт нийт нутгаар шөнөдөө -5 градус хүйтнээс +11  градус дулаан, өдөртөө +2....+25 градус дулаан байлаа. Энэ үеэр хамгийн хүйтэн шөнө 29-ний шөнө Цогтцэций суманд -5 градус хүйтэн, хамгийн дулаан шөнө 24-ний шөнө Ханбогд сумдад +11 градус дулаан хонолоо. Хамгийн хүйтэн өдөр 28-ны өдөр Булган суманд +2 градус дулаан, хамгийн дулаан өдөр 25-ны өдөр Баян-Овоо суманд +25 градус дулаан байсан байна.

Салхи:

4-р сарын 22-нд  Хүрмэн 18м/с, Булган 17м/с, Ханбогд, Мандал-Овоо, Цогтцэций сумдад 14м/с, Цогт-Овоо, Манлай сумдад 13м/с, бусад нутгаар 8-11м/с,

4-р сарын 23-нд   Булган, Цогт-Овоо сумдад 19м/с, Цогтцэций 17м/с, Мандал-Овоо, Манлай сумдад 16м/с, Ханбогд, Номгон сумдад 14м/с Даланзадгад 13м/с, Гурвантэс суманд 12м/с бусад нутгаар 8-10м/с

4-р сарын 24-нд   Манлай 18м/с, Булган 17м/с, Ханбогд, Гурвантэс сумдад 16м/с, Хүрмэн, Цогтцэций сумдад 14м/с, Цогт-Овоо 13м/с, Ноён, Сэврэй сумдад 12м/с

4-р сарын 25-нд   Манлай 18м/с, Булган 17м/с, Ханбогд, Гурвантэс сумдад 16м/с, Хүрмэн, Цогтцэций сумдад 14м/с, Цогт-Овоо 13м/с, Ноён, Сэврэй сумдад 12м/с

4-р сарын 26-нд Хүрмэн 14м/с, Цогт-Овоо, Ханбогд сумдад 12м/с

4-р сарын 27-нд Хүрмэн, Баян-14м/с, Цогт-Овоо, Ханбогд сумдад 12м/с

4-р сарын 28-нд Хүрмэн 14м/с хүрч салхилсан байна.

Тойм бичсэн инженер: Ж.Солонго